МАРОККО: Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 2122 болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАРОККО: Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 2122 болжээ

Women mourn loved ones killed in the earthquake in Moulay Brahim, Morocco on September 10.

/2023.09.11/: Баасан гарагийн шөнө Мароккод болсон 6.8 магнитудын газар хөдлөлтийн улмаас амиа алдагдсдын тоо хамгийн сүүлийн мэдээллээр 2122 болоод байна.

Дэлхийн удирдагчид тус улсад болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд эмгэнэл илэрхийлсээр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ газар хөдлөлтөд өртсөн хүмүүст гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, түүний засаг захиргаа Мароккогийн ард түмэнд шаардлагатай тусламжийг хүргэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд байна.

Шархдагсдын тоо өчигдрийн байдлаар 2421 болсон гэж төрийн мэдлийн 2М телевиз ням гарагт мэдээлэв.

Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байгааг аврагчид анхааруулж байна.

A woman looks at the rubble of a building in Marrakech on September 9.

Баасан гарагийн орой болсон энэхүү газар хөдлөлт нь эртний Марракеш хотын орчимд сүүлийн зуунд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж АНУ-ын Геологийн алба мэдээлэв.

Францын гадаад хэргийн яамнаас ням гарагт өгсөн шинэчилсэн мэдээллээр Мароккод болсон газар хөдлөлтийн улмаас Францын дөрвөн иргэн нас барж, 15 хүн шархадсан байна.

The World Bank building in Washington, DC, on December 26, 2022.

Дэлхийн банк газар хөдлөлтийн дараа Мароккод "бүрэн дэмжлэг" үзүүлж байгаагаа мэдэгдэв.

Банкнаас бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ “Бид Мароккогийн өмнөд хэсэгт хүний амь насыг авч одсон, гэмтэл, хохирол учруулсан аймшигт газар хөдлөлтийн уршгаар зовж шаналж буй Мароккогийн ард түмэнд гашуудаж байна.

"Бид вант улсад гүн эмгэнэл илэрхийлж, энэхүү гамшгийн дараа тус улсад бүрэн дэмжлэг үзүүлэхээ дээд түвшинд хүргэж байна" гэв.

Тус улсад 1960 онд газар хөдлөлт болж 12 мянган хүн нас барж байжээ.

Эх сурвалж: CNN

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд үүссэн хур хогийг цэвэрлэх ажил үргэлжилж байна
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд үүссэн хур хогийг цэвэрлэх ажил үргэлжилж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.