“Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” орон даяар эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” орон даяар эхэллээ

/2023.09.01/: Үндэсний Статистикийн Хороо нь “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна.

Судалгааны нийт 20 баг Монгол Улсын 21 аймаг, 330 сум, багийн түүвэр судалгаанд сонгогдсон өрхөөс судалгаа авахаар өнөөдөр хөдөллөө. “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-нд улсын хэмжээнд 8000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Судалгаа өнөөдрөөс буюу есдүгээр сарын 1-ээс эхлэн ирэх 11 дүгээр сарын 10-ныг дуустал 70 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

Судалгааны хүрээнд нэг талаас иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, нөгөө талаас амьдрах орчны нөхцөл байдлаас шалтгаалж, гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг судална.

Тодруулбал, амьдрах орчны аюулгүй байдлыг тодорхойлохдоо эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу, түгжрэлгүй замд зорчиж байна уу, ус хүлээн авч буй шугам хоолой аюулгүй юу, үер усны аюул тохиолдоход бэлэн байдал хангагдсан эсэх зэрэг иргэдийн амьдрах орчин нөхцөлийг судлах юм.

May be an image of rearview mirror and text

Харин гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах хүрээнд хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нуугдмал гэмт хэргийг илрүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах юм. Түүнчлэн хууль хяналтын байгууллагад хандах иргэдийн хандлага, итгэх итгэл ямар түвшинд байгааг судална.

Дэлхийн 80 гаруй оронд зохион байгуулдаг энэхүү судалгааны асуулгыг НҮБ-ын Гэмт хэрэг мансууруулах бодистой тэмцэх газар болон Европын эдийн засгийн комиссын хамтарсан судалгааны арга зүйгээр боловсруулсан.

May be an image of car, road and text

Олон улсын хэмжээнд тус судалгаагаар хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг судалж, тухайн улсад хүний эрх хэр түвшинд хамгаалагдаж байгааг илтгэдгээрээ өндөр ач холбогдолтойд тооцогддог.

Эх сурвалж: ҮСХ

Орос хүүхдүүд өчигдрөөс түүхийн ШИНЭ сурах бичиг үзэж эхэллээ
Орос хүүхдүүд өчигдрөөс түүхийн ШИНЭ сурах бичиг үзэж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.