Орос хүүхдүүд өчигдрөөс түүхийн ШИНЭ сурах бичиг үзэж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос хүүхдүүд өчигдрөөс түүхийн ШИНЭ сурах бичиг үзэж эхэллээ

ОХУ-ын Боловсролын сайд Сергей Кравцов шинэ сурах бичгээ танилцуулж буй нь
Фото эх сурвалж: ВВС

/2023.9.1/ ОХУ-ын боловсролын салбарынхан түүхийн сурах бичгээ шинэчилсэн нь олон улсын шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Өнөөдрөөс заах түүхийн шинэ хичээл 10-аас дээш ангийнханд орно.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Владимир Путин Украины эсрэг "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлээгүй бол хүн төрөлхтний соёл иргэншил мөхөж магадгүй байсан гэдгийг одоо сургуулийн сурагчдад заах болно" гэж мэдээлж байгаа гэдгийг ВВС онцолжээ.

Түүхийн сурах бичиг нь 1945 оноос 21-р зууны эхэн үеийг хүртэлх үйл явдлыг агуулсан байна. Сурах бичгийн зохиогчдын багт ОХУ-ын Соёлын сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Медински нарын хүмүүс ажиллажээ.

Энэ сурах бичиг нь Украин руу ОХУ дайран орсон 2022 оны үйл явдлыг тусгасан анхны ном юм. Сурах бичигт барууны орнууд ОХУ-ын дотоодод тогтворгүй байдал үүсгэхийг зорьсон хэмээгээд, энэ нь ОХУ-г олон янзын сөргөлдөөн, мөргөлдөөнд түлхэж байгаа, үүний зорилго нь барууны орнууд Оросын ашигт малтмал, баялагт санаархаж буй гэх агуулга багтжээ.

Мөн Украин бол үндсэрхэг үзэлтнүүдээр дүүрсэн, барууны үзэл сурталд автсан, түрэмгий улс орон гэж дурьдсан байна. Украин НАТО-д элссэн бол ОХУ энэ эвслийн улс орнуудад дайн зарлаж, улмаар энэ нь хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх байсан, тиймээс үүнээс сэргийлсэн гэж бичигджээ.

Эх сурвалж: ВВС

“Авлигыг мэдээлэх системийг сайжруулах нь” судалгааны төсөл хэрэгжиж байна
“Авлигыг мэдээлэх системийг сайжруулах нь” судалгааны төсөл хэрэгжиж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.