Улсын хэмжээнд Аи-92 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд Аи-92 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна

/2022.08.09/: Улсын хэмжээнд наймдугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 137,226 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 6,973 тн буюу 42 хоногийн, АИ-92 автобензин 43,059 тн буюу 32 хоногийн, АИ-95 автобензин 4,812 тн буюу 36 хоногийн, ДТ 80,645 тн буюу 30 хоногийн, онгоцны түлшний 22 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 63,379 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,030 тн, АИ-92 автобензин 23,622 тн буюу 25 хоногийн, АИ-95 автобензин 3,366 тн буюу 46 хоногийн, ДТ 32,951 тн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 16,142 тн, хангайн бүсэд 8,396 тн, төвийн бүсэд 31,589 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 10,080 тн.

Манай улс он гарсаар нийт 1,082.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 20.7 мян.тн, АИ-92 автобензин 361.6 мян.тн, АИ-95/98 автобензин 16.2 мян.тн, ДТ 544.9 мян.тн, онгоцны түлш 17.6 мян.тн, Жет А-1 18.8 мян.тн, бусад 102.4 мян.тн байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Холбооны мөрдөх товчооноос Трампын гэрт нэгжлэг хийжээ
Холбооны мөрдөх товчооноос Трампын гэрт нэгжлэг хийжээ
 
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эздэд шагнал гардууллаа
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эздэд шагнал гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.