Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг нээхээр боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг нээхээр боллоо

/2023.08.24/: Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яамны идэвхтэй хүчин чармайлт гаргаж ажилласны дүнд Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангасанаа мэдэгдлээ.

Үүний дагуу Хятадын тал 2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр зорчигч тээврийг эхлүүлэх болон бусад асуудлыг хоёр талын орон нутгийн төр захиргааны байгууллага хооронд тохиролцох саналыг хүргүүлээд байна..

Түүнчлэн Монголын талыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хил нэвтрэлтийг үргэлжлүүлэн сайжруулах, боомтыг аюулгүй, жигд хэвийн ажиллуулах нөхцөлөөр хангахыг хүслээ.

Ийнхүү гурван жил гараны дараа Монгол-Хятадын Замын-Үүд-Эрээний төмөр замын зорчигч тээвэр нээгдэх нөхцөл бүрдээд байна.

Эх сурвалж: ГХЯ

Сурагчдын амралтын хуваарь шинэчлэгдлээ
Сурагчдын амралтын хуваарь шинэчлэгдлээ
 
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.