/2023.08.16/: Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар зуны туршид Улаанбаатар хотод үер усны гамшиг тохиолдсонтой холбогдуулан цаашид нийслэлийг гамшгийн эрсдэлд орохоос урьчдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой Засгийн газрын тогтоолыг хэлэлцэж баталлаа.
Сүүлийн үеийн цаг уурын өөрлчлөлттэй холбоотой байгаль, цаг уурын гамшгууд ойр ойрхон давтамжтай тохиож байна. Ийм учраас Улаанбаатар хотыг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх инженерийн барилга, байгууламжийг олноор нь барихаар болж байна. Үүнтэй холбоотой газар зохион байгуулалт, төлөвлөлтийг дахин авч үзэх, цаашлаад газрын харилцаг зохицуулж байгаа суурь хуулиудыг бүхэлд нь авч үзэхээр боллоо.
Одоо газрын тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргууд болон БОАЖЯ, БХБЯ зэрэг маш олон газрууд газар олголтыг зохион байгуулж байгаагаас шалтгаалаад өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Улаанбаатар хотын газрын төлөвлөлт бүрэн алдагдсан.
Ийм учраас Газрын тухай хуулиийг багцаар нь БХБ-ын сайд болон миний бие хамтарч УИХ-д энэ намрын чуулганаар өргөн барихаар боллоо. Ингэхдээ газар олголтыг цэгцтэй нэгдсэн байдлаар олгох, өмнө нь олгогдсон газруудыг эргэж харах, цуцлах, хүчингүй болгох, нөхөн олговор олгох гэх мэт асуудлыг шийдсэн хуулийг өргөн барина.
Газрын харилцааг зохицуулж байгаа Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар боллоо.
Мөн Нийслэлийн Засаг даргад шинээр газар олгох захирамж гаргахгүй байх үүргийг өглөө.
Тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэр газар, зам, шугам сүлжээ, ойн, усны сан бүхий газарт хууль тогтоомж зөрчиж газар олгож, эзэмшиж барилга барьсан асуудлуудад шалгалт явуулж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авхаар боллоо.
Саяны болсон үерт дүн шинжилгээ хийж дүн шинжилгээнд суурилуулан үерт нөлөөлсөн ААН, байгууллагуудаас хохирол нэхэмжлэх асуудлыг тодорхой албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Жишээ нь Авилга хороолол нь голын урсгалын гольдролыг өөрчилсөн талаарх мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Яг үүн дээр ОБЕГ-аас мэргэжлийн шинжээчид дүгнэлт гаргаад үүн дээр Ерөнхий Прокурорт хохиролын дүнгээр нэхэмжлэл гарга гэсэн үүрэг даалгавар өглөө.