/2023.08.16/: "Таван богд фүүдс" ХХК-ийн KFC брэнд нь арван жилийн ойгоо тохиолдуулан, нийгмийн хариуцлагын хүрээнд 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1,1 га талбайд ногоон байгууламж бүхий тохижилт хийх төслийн ажлыг эхлүүлсэн.
Жилийн дөрвөн улиралд бүрэн ашиглах боломжтой “KFC LAND-АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН”-д:
- Усалгааны систем бүхий ногоон байгууламж;
- Эрүүл, цэвэр орчинд алхаж зугаалж, салхилах сүүдрэвч, явган хүний зам талбай;
- Оюутан залуус болон залуу уран бүтээлчдийг дэмжих тоглолтын мини тайз;
- Эко орчин бүрдүүлсэн, дэлхийн стандартад нийцсэн, аюулгүй тоглоомын талбай;
- Нар, салхинаас сэргийлэх зорилгоор хийсэн ногоон далан;
- Залууст зориулсан скитбоард болон роликоор гулгах зориулалтын талбай гэх мэт цогц бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн байна.
Эх сурвалж: НЗДТГ