Энэтхэгт хог ялгадаг 11 эмэгтэй сугалаанаас 1.2 сая доллар хожжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгт хог ялгадаг 11 эмэгтэй сугалаанаас 1.2 сая доллар хожжээ

India: A Group Of Women Sanitation Workers Win 1.2 Million Dollars In  Lottery

/2023.08.09/: Өмнөд Керала мужид амьдардаг М Радха гэх эмэгтэй долоодугаар сарын 27-нд гар утсаа шалгаад нүдэндээ ч итгээгүй байна.

Учир нь тэрээр 100 сая рупи буюу 1.2 сая доллар сугалааны жекпот хожсон байжээ.

49 настай Радха зургаадугаар сард 250 рупи буюу 3 долларын үнэтэй монсон гэх сугалааны тасалбар худалдаж авахын тулд өөрөөсөө гадна арван ажилтнуудын хамтаар мөнгөө нийлүүлжээ.

Радха Малаппурам, "Би маш их баярласан. Би хожсоноо мэдээд чангаар хашгирч, хамт ажилдаг хүмүүсээ тэвэрч авсан. Энэ бол бидний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай мөч. Бид өмнө нь олон сугалааны тасалбар худалдаж авсан. Гэхдээ одоо л бидний цаг ирлээ" гэж Аль Жазирад ярьжээ.

Мөнгөө нийлүүлсэн гэх 11 эмэгтэй бүлэг болж Параппанангади хотын түүхий эд цуглуулах байгууламжид задрахгүй хог хаягдлыг ангилан ялгахаар ажилладаг байна.

Эмэгтэйчүүд одоо өдөрт 400 орчим рупи буюу 5 долларын цалин авдаг бөгөөд цалингаараа амьдралаа залгуулах гэж тэмцэж байгаагаа хэлжээ.

Зургаадугаар сард сугалаа борлуулж байсан хүн тэдэн дээр очиход 250 рупиний тасалбарыг тус бүртээ авч чадаагүй тул мөнгөө нийлүүлхээр болжээ. Радха хамтран ажиллагсдаа сугалааны тасалбар худалдаж авахын тулд тус бүр 25 рупи (0.30 доллар) өгөхийг ятгасан байна.

Гэвч 65 настай С Куттималу өөрийн хувиа өгч чадахгүй байсан ч ахмад гишүүнийг хамтлагаас гаргах нь хэцүү байсан тул Куттималу болон түүний 64 настай үеэл болох Бэйби нарыг тус бүрдээ 12.50 рупи (0.15 доллар) төлөхийг бусад эмэгтэйчүүд зөвшөөрчээ.

Kerala Sanitation Workers Hitting a Jackpot

11 эмэгтэйд тохиолдсон баяр баясгалан удалгүй 70 мянга орчим хүнтэй Параппанангади хотод нэгэн төрлийн наадам болж хувирчээ.

Эдгээр эмэгтэйчүүд бүгд л өөр өөрийн хэцүү амьдралыг туулж гэр бүлээ тэжээхийн тулд Энэтхэгт хамгийн доогуурт тооцогддог ажлыг хийж байсан ч маш их өрөнд орсон байжээ.

Kerala Sanitation Workers Hitting a Jackpot

Гэхдээ эдгээр эмэгтэйчүүд хэдийгээр мөнгөтэй болсон ч ажлаа орхих сонирхолгүй байгаа аж. Учир нь тэдний хийж буй ажил нь зөвхөн мөнгөний төлөө бус өөрсдийн амьдарч буй хотод өдөр бүр хаягдаж буй задрахгүй хог хаягдлыг цуглуулж хог бутлах төхөөрөмжинд илгээснээр хотоо цэвэр байлгахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ажил юм.

Энэтхэгийн хэд хэдэн мужид сугалаа нь хууль бус боловч энэ нь Кералагийн санхүүгийн гол тулгуур гэж тооцогддог. Тус муж 2021-2022 онд сугалааны борлуулалтаас 71.45 тэрбум рупи (929 сая доллар) олсон байна.

Эмэгтэйчүүдийн бүлэг төлөөлөгчийн комисс болон засгийн газрын татварыг хасаад 63 сая рупи буюу 760 мянган доллар авах төлөвтэй байна. Энэ мөнгийг 10 хэсэгт тэнцүү хувааж, есөн эмэгтэй тус бүр 76,190 ам.доллар авах юм. Сугалааны тасалбарын зардлаа хуваах өөр хоёр хүн болох Куттималу, Бэйби нар орлогын 10 дахь хувийг тэнцүү хуваах болно.

Эмэгтэйчүүд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгсөн тохиолдолд тохирлыг мөнгийг шууд олгоно гэж удирдлагууд хэлжээ.

Эх сурвалж: Aljazeera

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө дуу цахилгаантай аадар бороо орно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө дуу цахилгаантай аадар бороо орно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.