Хутгатай халдлага 3 дах удаагаа гарч, Солонгосчууд айдаст автаад байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хутгатай халдлага 3 дах удаагаа гарч, Солонгосчууд айдаст автаад байна

Зургийн эх сурвалж: Yonhap agency

/2023.8.4/ Өмнөд Солонгосчууд айдаст автжээ. Учир нь тус улсад хутга барин бусад руу дайрч гэмтээж, амь насанд хүрсэн гурав дах тохиолдол өнөөдөр гарлаа.

Өнгөрөгч сард 33 настай Чо гэх эр хутга барин Сөүлийн Силлим стэшнд хутга барин олон нийт рүү дайрч улмаар дөрвөн хүнийг шархдуулж, нэг хүний амь насыг хөнөөсөн хэрэг гарсан.

Энэ пүрэв гарагийн үдэш 22 настай Чой гэх залуу Кёнги мужийн Сённам дахь Сёхён их дэлгүүрт мөн хутгатайгаар хүмүүс рүү дайрч улмаар 14 хүнийг шархдуулсан хэрэг гарсан юм. Тэрбээр машинтайгаа явган хүний зам руу гарч зогсон, шууд их дэлгүүр рүү дайран орж тэнд худалдаа хийж байсан гэмгүй хүмүүс рүү ийнхүү дайрчээ.

Тэгвэл өнөөдөр буюу баасан гарагт Сөүлээс 139 км-ийн зайд орших Дэедёок дүүрэгт мөн хутгатай этгээдийн хийсэн гэмт хэрэг гарлаа. Нэгэн их сургуулийн багшийг гэмт хэрэгтэн хайж олоод нүүр, цээжинд нь олон удаа хутгалжээ. Багшийг эмнэлэгт яаралтай хүргэж, хагалгаанд оруулсан байна.

Нөхцөл байдал үүгээр зогссонгүй. Солонгосын олон нийтийн сүлжээнүүдээр хүмүүс хутгатай гэмт хэрэгтнүүдийн хийсэн зүйлтэй адил үйлдэл хийхэд бэлэн хэмээн иргэдийг сүрдүүлэх болжээ. Одоогоор цагдаа нар ийм агуулга бүхий 11 постыг шалгаж байна.

Иргэд маш их айдаст автаад байна.

Тиймээс БНСУ-ын Цагдаагийн газрын дарга, генерал Юн Хи Кеун иргэддээ хандан мэдээлэл хийж, цагдаагийн газар бүх чадлаа дайчлан ажиллаж буйг илтгэжээ.

“Нүүдэлчин“ дэлхийн соёлын наадам болно
“Нүүдэлчин“ дэлхийн соёлын наадам болно
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.