Гарааш байсан газрыг тохижуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гарааш байсан газрыг тохижуулжээ

/2023.07.27/: Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгах ажил үргэлжилж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар сургуулийн баруун талын зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийн тухайн газрыг нөхөн сэргээж, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам тавьж, сандал, саравч, гэрэлтүүлэг, хогийн сав байрлуулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж дууслаа.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэв.

Эх сурвалж: НЗДТГ

Өвөрхангай аймгийн угтах хаалга орчмоос 5 тонн хог түүжээ
Өвөрхангай аймгийн угтах хаалга орчмоос 5 тонн хог түүжээ
 
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.