Төмөр замын ул шороо угаагдсаны улмаас зарим чиглэлийн зорчигчдыг сэлгэн суулгаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмөр замын ул шороо угаагдсаны улмаас зарим чиглэлийн зорчигчдыг сэлгэн суулгаж байна

Why do railway tracks have crushed stones alongside them? - Alpha Rail

/2023.07.26/: Өчигдөр Төв аймагт орсон хүчтэй аадар борооны улмаас төмөр замын ул шороо үерт угаагдсан байна.

Тодруулбал, Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас 2023 оны долоодугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан тул тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлээд байна.

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44-р галт тэрэгний болон Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг, Замын-Үүд–Улаанбаатарын чиглэлийн 275-р галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгаж, үргэлжлүүлэн аялуулах ажлыг шуурхай зохион байгуулж байна.

May be an image of 6 people and text

Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон шатахуун тээврийн автомашиныг татан гаргалаа
Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон шатахуун тээврийн автомашиныг татан гаргалаа
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.