Үерийн дараах сэргээн босголт цэвэрлэгээний ажил эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн дараах сэргээн босголт цэвэрлэгээний ажил эхэллээ

/2023.07.08/ Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх ажил эхэллээ. Өнөөдөр 8:00 цагаас эхэлсэн цэвэрлэгээнд хот тохижилт, үйлчилгээний 27 байгууллагын 970 ажилтан, төрийн албан хаагчид, цэргийн алба хаагч нар оролцож байна.

Тухайлбал, Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын газар, хотхон, хороолол, барилга усанд автсан. Уг байршлын лаг шавар, бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Их цэвэрлэгээг төвийн зургаан дүүргийн 31 байршилд хийнэ.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Playtime өнөөдрийн үйл ажиллагаагаа цуцлав
Playtime өнөөдрийн үйл ажиллагаагаа цуцлав
 
Д.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатай
Д.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.