БНЭУ-ын Парламентын доод танхимын дарга Ом Бирла-г Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНЭУ-ын Парламентын доод танхимын дарга Ом Бирла-г Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтлаа

/2023.07.07/: Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ом Бирла хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

May be an image of 9 people and text

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-гийн хамт дурсгалын зураг татуулав.

May be an image of 2 people, dais, newsroom and text that says 'монголулсыниххурал'

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ. Дараа нь Эрхэм зочин УИХ-ын дарга Г.Занданшатартай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана.

Эх сурвалж: УИХ

ШУУД: НОК-оос үерийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна
ШУУД: НОК-оос үерийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.