Өнөөдөр бороо орно, 20-22 хэмийн дулаан байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр бороо орно, 20-22 хэмийн дулаан байна

2023 оны 07-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор болон Алтайг өвөр говиор +31...+36 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. +20...+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. +18...+20 градус дулаан байна.

PLAYTIME өнөөдрийн арга хэмжээгээ 01.00 цагт зогсоохоор болжээ
PLAYTIME өнөөдрийн арга хэмжээгээ 01.00 цагт зогсоохоор болжээ
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.