Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахад УИХ-ын дарга манлайлж оролцсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахад УИХ-ын дарга манлайлж оролцсон

/2023.06.23/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр үг хэллээ. Тэрбээр, УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно” хэмээн мэдэгдсэн. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг зөвхөн Засгийн газар, Авлигатай тэмцэх газар боловсруулсан хөтөлбөр биш. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудалд төсөл боловсруулахаас нь эхлээд анхаарал хандуулж, манлайлж, хамт оролцож байгаа хөтөлбөр гэдгийг Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд онцолж байна гэлээ.

Тус хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын харьяа байгууллага, иргэний нийгэм, судлаачдын төлөөлөл 40 гаруй хүнтэй ажлын хэсэг байгуулан бүтэн нэг жил гаруй хугацаанд судалгаа, шинжилгээ, тооцоолол хийж боловсруулжээ.

УИХ-ын хаврын чуулган хаах дөхөж буй учир УИХ манлайлал үзүүлж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлах болно хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэллээ.

Эх сурвалж: УИХ

Улаанбаатар хотод 150 оюутан цагдаа ажиллаж эхэллээ
Улаанбаатар хотод 150 оюутан цагдаа ажиллаж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.