Улаанбаатар хотод 150 оюутан цагдаа ажиллаж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод 150 оюутан цагдаа ажиллаж эхэллээ

/2023.06.23/: Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ.

Үүнтэй холбогдуулан гадаад, дотоодын жуулчдад аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэх зорилгоор НИТХ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг эхлүүллээ. Өдгөө ес дэх жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээ нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжилнэ.

Арга хэмжээнд их, дээд 21 сургуулийн 150 оюутан шалгарсан юм. Оюутан цагдаа нар жуулчид ихээр төвлөрөн зорчдог газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ. Мөн тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний цэг, байршлын талаарх шаардлагатай мэдээллийг шуурхай хүргэх үүрэг хүлээнэ. Оюутан цагдаа нар өдөрт дөрвөн цагаар буюу 10:00-14:00, 14:00-18:00 цагийн хооронд хоёр ээлжээр эргүүлд гарах бөгөөд ажлын нэг цагийн хөлс нь өмнөх жилүүдээс өсөж таван мянга болсон байна. Энэ жил төвийн бүсэд ажил үүргээ гүйцэтгэж буй оюутан цагдаа нарыг унадаг дугуй, скүүтэр, олон улсын хэлтэй орчуулгын төхөөрөмжөөр ханган ажиллаж буйгаараа онцлог.

Түүнчлэн гадаадын иргэд, жуулчдын дамжин өнгөрөх гудамж, талбай, олон нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, тэдний аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг эергээр зөв тайлбарлах мэдлэг чадвар олгох сургалтыг хоёр өдрийн турш зохион байгуулсан байна.

Эх сурвалж: НЗДТГ

“Зоонозын халдварын тулгамдсан асуудал” хуралд таван орны эрдэмтэн судлаачид оролцож байна
“Зоонозын халдварын тулгамдсан асуудал” хуралд таван орны эрдэмтэн судлаачид оролцож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.