Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурал боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурал боллоо

/2023.06.23/: Эрчим хүчний салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурлыг 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан хуралдуулав.

Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын 43 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд салбарын үйлдвэр, компаниудын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл болон “Онцгой үеийн горим ажиллагаа”-ны талаар хэлэлцэв.

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дунджаар 49.1 хувьтай явагдаж байгаа нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлж, засварын ажлын гүйцэтгэлийн чанарт анхаарч, шаардлагатай арга хэмжээг дотооддоо зохион байгуулан ажиллахыг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болголоо.

Эх сурвалж: ЭХЯ

Явган болон дугуйн замын нийт 25 байршилд засвар, өргөтгөл хийнэ
Явган болон дугуйн замын нийт 25 байршилд засвар, өргөтгөл хийнэ
 
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.