/2023.06.20/: Хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс нийслэл хотод 3х3 сагсанбөмбөгийн талбайг байгуулсаар байгаа.
Тэгвэл эдгээр талбайнуудын нэг болох Сүхбаатарын талбай дээр байрлах энэхүү сагсанбөмбөгийн талбайг арга хэмжээ зохион байгуулах нэрийдлээр эвдэлж сүйтгэсэн хэрэг гарчээ.
Болсон үйл явдалтай холбогдуулан Хот тохижилтын газраас мэдэгдэл гаргасныг хүргэж байна.
Мэдэгдэл
"Нийслэлийн иргэдэд ая тухтай амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, хүүхэд, залууст зориулан 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг олноор бий болгож буй. Үүний нэг нь Сүхбаатарын талбайд байршуулсан 3х3 сагсан бөмбөгийн талбай. Гэвч зарим улстөрч нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахдаа тус талбайг эвдэж, сүйтгэх тохиолдол гарч байна. Иймд олон нийтэд зориулан байгуулсан талбай, тохижилтын ажлыг эвдэж сүйтгэхгүй байхыг уриалж байна. Цаашид ийм тохиолдол гарвал хохирлыг тогтоолгож, нэхэмжлэх болно" гэжээ.
Эх сурвалж: НЗДТГ