Эрсдэл бүхий аймаг, сумдын 19,0 сая малыг дархлаажуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрсдэл бүхий аймаг, сумдын 19,0 сая малыг дархлаажуулна

/2023.06.19/: Дэлхий дахинд 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах зорилтыг НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьж улс орнууд энэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлээд байна.

Монгол Улс “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх устгах стратеги”-ийг 2023-2025 онд өвчний эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүргийг 2 жил дархлаажуулж, 3 дахь жилээс төл малыг дархлаажуулах ажлыг хэрэгжүүлж, бог малын мялзан өвчнийг хяналтад авах, цаашид устгах арга хэмжээг оношилгоо, тандалт, тусгаарлалт, халдваргүйтгэл зэрэг мал эмнэлгийн бусад арга хэмжээтэй хослуулан шат дараалан хэрэгжүүлж байна.

Бог малын мялзан өвчний тохиолдол 2023 оны зургаадугаар сарын 14-ны өдрийн байдлаар 9 аймгийн 24 сумын 30 голомтонд бүртгэгдэж хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж байна.

Энэ онд эрсдэл бүхий аймаг, сумдын 19,0 сая малыг дархлаажуулах аяны хүрээнд төв болон зүүн, говийн бүсийн 9 аймаг, нийслэлийн богийн төл, ямааг хамруулах ажил зохион байгуулж байна.

May be a graphic of map and text that says 'бог малын мялзан евчнеес сэргийлэх дархлаажуулалтын богино хугацааны стратеги телевлегее, 2023-2026 он 2023 он стратегийн ундэслэл: тохиолдлын орчим хувь ямаа. тохиолдлын TOO аймгуудад 2024 он вакцин хязгаартай. шилжилт хеделгеен стратеги таних тэмдэг улсын 2025 он 2026 он дархлаажуулалт ямаа, тел ямаа, ел хонь, тел 2. вакцингуй тайлбар: 2023-2025 оны дархлаажуулалтын дунд хамгаалалттай бус ууснэ. 2024-2025 онд жилд 8-9 тун вакцин нэмэлтээр шаардлагатай. дархлаажуулсан нутагт тохиолдол буртгэгдсэн голомт цомхотгох дархлаажуулалт (аюулгуй неец) хийх (практикийн шийдэл). дархлаажуулалтгуй аймагт (тандах) голомт буртгэгдвэл вакцины аюулгу неец ашиглах.'

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд Мал эмнэлгийн байгууллагаас гадна бусад оролцогч талууд болох орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд, малчид, ард иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал.

Эх сурвалж: ХХААХҮЯ

ЧД БНСУ-ын Green эмнэлэгтэй хамтран ажиллана
ЧД БНСУ-ын Green эмнэлэгтэй хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.