/2023.06.19/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ЭМЯ, БНСУ-ын “Green” эмнэлэгтэй байгуулсан “Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл”-тэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Чингэлтэй дүүрэгт энэ сарын 12-16-ны өдрүүдэд ажиллалаа.
“Green” эмнэлгийн 18 эмч, сувилагч дээрх хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн 12, 21 дүгээр хорооны “Шэжид Дүг” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж 1400 орчим хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийсэн юм.
Засаг дарга Н.Батсүмбэрэл “Green” эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх саналыг хэллээ.
“Green” эмнэлгийн дарга Им Сан Хёг Чингэлтэй дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг улам гүнзгийрүүлэн мэргэшүүлэх, туршлага судлуулж ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.
Эх сурвалж: ЧД