ШУУД: Өнөөдөр Сонгуулийн хуулийг эцэслэчихвэл, ирэх долоо хоногт Улс төрийн намын тухай хууль хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Өнөөдөр Сонгуулийн хуулийг эцэслэчихвэл, ирэх долоо хоногт Улс төрийн намын тухай хууль хэлэлцэнэ

/2023.6.15/ УИХ-ын чуулганаар яг одоо Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.

УИХ-ын Д.Өнөрболор:

Үндсэн хуулийн өөрчлөлтөө түүхэн өөрчлөлт гэж хэлж байгаагаа үнэхээр амилуулж байгаа чинь Сонгуулийн тухай хуулиар чинь илэрхийлэгдэнэ. Гэтэл энэ хуулийн өөрчлөлт нь сонгуулийн төв байгууллагын зохион байгуулалтын асуудал л орж иржээ. Жагсаалт нээлттэй, ёс зүйтэй, хариуцлагатай төлөөлөгч сонгох боломжийг иргэдэд олгох ёстой. Манай намын дарга нар нийгмийн шударга бустай тэмцэж, иргэдийн мэдэх эрхийг хангах зам гаргаж байгаа энэ үед нийгэмд анхнаасаа нээлттэй байхаар жагсаалтыг хуульлчлах ёстой гэж бодож байна. Иргэдийг төлөөлөх эрхгүй төлөөлөл УИХ-д гарч ирэх вий гэсэн айдас иргэдэд байна. Иргэдийн итгэл үнэмшлийн дархлааг хангаж өгөх ёстой.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Улс төрийн намын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг болж, ажлын хэсэг томилогдчихсон, ахлагчаар нь Тогтохсүрэн гишүүн ажиллаж байгаа. Өнөөдөр Сонгуулийн хууль эцэслэгдчихвэл маргаашнаас ажлын хэсэг хуралдана. Даваа гарагт ажлын хэсгээс гарсан анхны саналуудыг Улс төрийн намуудын хүрээнд хэлэлцүүлээд, дахиж ажлын хэсэг хуралдаж Байнгын хороогоор хэлэлцэнэ. Байнгын хорооноос гарсан хуралдааны цагалбараар энэ чуулганаар батална.

Сонгуулийн хууль, намын санхүүжилттэй холбоотой асуудал гурвуул багцаараа ажиллаж байж үр дүн гарна.

ШУУД үзэх:

Солонгосын алдартай жүжигчин Jang Hyuk монголд иржээ
Солонгосын алдартай жүжигчин Jang Hyuk монголд иржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.