/2023.6.15/ Солонгосын алдартай жүжигчин Jang Hyuk өнөөдөр Улаанбаатарт буужээ.
Сэргэлэн охин Ян сунь, Боолын ангууч зэрэг киногоор нь түүнийг монголчууд сайн мэдэх билээ. Jang Hyuk 1978 онд төрсөн, хүүхэд байхаасаа хөвгүүдийн хамтлагт дуулдаг байжээ.
Түүний карьерийн өсөлт 2001 оноос эхтэй. Volcano High кинонд тоглосноор олны танил болсон юм. Харин 2010 оноос Боолын ангууч кинонд тоглосноор олон олон шагналын эзэн болж байжээ.