/2023.6.12/ Онгоц нь осолдож Амазоны ойд унаснаас хойш 11 сартайгаас 13 нас хүртэлх дөрвөн хүүхдийг 40 хоног эрэн хайсны дараа эсэн мэнд оллоо.
Хүүхдүүд харахад эрүүл саруул байгаа мэт боловч тэднийг нарийн шинжилгээнд хамруулах, сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээ явуулах шаардлагатай гэж Колумбын ерөнхийлөгч Густаво Петро хэллээ.
Онгоцны хөдөлгүүр зогссоны улмаас тавдугаар сарын 1-ний өдөр осолджээ. Онгоцны сэгийг 14 хоногийн дараа олсон бөгөөд энэ үед насанд хүрэгсэд, тэдний дотор хүүхдүүдийн ээж амь эрсэдсэн байв.
Харин хүүхдүүдийн хөлний ул мөрийг тавдугаар сарын сүүлчээр олсон тул тэднийг амьд мэнд олдоосой хэмээн Колумб даяар залбирч байлаа.
Эх сурвалж: nbcnews