/2023.6.12/ Бангладешийн нэгэн тосгонд жирэмсэн эмэгтэйчүүдийн цусанд хар тугалга ихээр илрэх болжээ.
2015 онд Стэнфордын их сургуулийн Женна Форситт гэх доктор яагаад ийнхүү хар тугалга, хаанаас хэрхэн эмэгтэйчүүдийн биед нэвтрэх болсныг судлахаар очжээ.
Гэвч эх үүсвэрийг нь олоход тун хүндрэлтэй байв. Жишээ нь, тус тосгонд хар тугалгатай шатахуун хэрэглэхийг хориглосон байв. Будаг ч мөн адил. Айлууд гэртээ будаг хэрэглэхдээ хар тугалагагүйг хэрэглэдэг байжээ. Будаанд байна уу гээд будаа тарьдаг талбайд очсон ч тийм биш болох нь мэдэгдэв.
Хар тугалга нь нөхөн үржихүй, мэдрэл, зүрх судасны тогтолцоог ноцтой гэмтээдэг хортой хүнд металл юм.
ДЭМБ-ын гаргасан тооцооллоор хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 5 микрограммаас дээш байхыг хориглодог, хортой гэж үздэг. 2021 онд АНУ-ын Халдвар судлалын төвөөс энэ тоог 3,5 бол хүлцэж болох дээд хэмжээ болгон тогтоосон байдаг.
Харин Энэтхэг, Нигер, Пакистан, Бангладеш улсуудад хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ хүлцэх дээд хэмжээнээс ч их гарах нь элбэг болжээ.
Зөвхөн Бангладеш улсад л гэхэд хар тугалгын хордлогоос үүдэлтэй IQ-ийн түвшин доогуур байгааг судлаачид тогтоожээ. Улмаар энэ нь насан туршийн бүтээмжийг бууруулж, эдийн засгийн хувьд жил бүр 16 тэрбум долларын алдагдалд оруулдаг бөгөөд энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 6% ажээ.
Ингээд эрдэмтэн Женна Форситт нэлээд хугацааны судалгааны дараа хар тугалганы эх үүсвэр нь турмерик болохыг олж тогтоожээ. Бангладешт турмеркийг хоол хүнс, хувцас, эмийн хэрэгсэл гээд өдөр тутмын бүхий л явцдаа хэрэглэдэг аж.
Та бүхэн судалгааны дэлгэрэнгүй материалтай ЭНД ДАРЖ танилцана уу.