“INNO WEEK 2023” эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“INNO WEEK 2023” эхэллээ

/2023.06.05/: Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийн бэхжүүлэх зорилгоор 2015 онд энэ арга хэмжээг эхлүүлж байсан.

Тэгвэл 9 дэх жилийн арга хэмжээ "Инновацын түншлэл" сэдвийн хүрээнд өнөөдөр эхэлж байна.

Тус арга хэмжээний үеэр төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарынхан хамтын ажиллагааны зорилт, шийдэл, боломжуудын талаар хэлэлцэж, аж ахуй нэгж байгууллагууд төр, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн хамтын ажиллагааны сайн туршлагуудаа хуваалцлаа.

  • Их сургуулийн эрдэмтэд судалгаа хөгжүүлэлтийнхээ үр дүнг үндэсний брэнд болгон хөгжүүлсэн туршлага (Бүүвэй кашмир),
  • Эрдэм шинжилгээний байгууллагаас дамжуулж авсан технологиороо импортыг орлох бүтээгдэхүүн (бөсгөсөн шохой) үйлдвэрлэсэн туршлага (Баргил тех ХХК) (Ургана ХХК),
  • Үйлдвэр эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж тулгамдсан асуудлаа инновацын бүтээгдэхүүн болгосон туршлагаа (Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ) дэлгэн танилцууллаа.

May be an image of 8 people and text

Үүнээс гадна инновацын түншлэлийн үр дүнд бий болсон 18 байгууллагын 35 төрлийн бүтээгдхүүнийг дэлгэсэн байна.

Эх сурвалж: БШУЯ

Ойд төөрсөн 13 настай хүүг олжээ
Ойд төөрсөн 13 настай хүүг олжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.