Арьс цайрах өвчний эмчилгээний төлбөрт 30-40 хувийн хөнгөлөлт зарлалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арьс цайрах өвчний эмчилгээний төлбөрт 30-40 хувийн хөнгөлөлт зарлалаа

/2023.5.29/ Арьс цайрах өвчнийг туршлагатай эмч нар, Япон улсын өндөр технологийн аппаратаар эмчилдэг улсдаа цорын ганц эмнэлэг бол Мон Шинжүкү скин мед арьс харшлын эмнэлэг юм.

Энэ эмнэлэг арьс цайрах өвчний эмчилгээндээ 30-40 хувийн хямдрал зарлажээ. Энэ талаар тус эмнэлэгээс тодруулахад:

-Ямар хугацаанд хөнгөлөлт үйлчлэх вэ?
-Нийгмийн хариуцлагын хүрээнд манай эмнэлгээс витилиго/арьс цайх өвчтэй хөдөө орон нутгийн хүүхдүүдийг эмчилгээнд хамруулах зорилгоор сургуулийн зуны амралтын гурван сарын хугацаанд эмчилгээний төлбөртөө 30-40 хувийн хөнгөлөлт үзүүлдэг.

-Хэчнээн хүнд энэ хөнгөлөлтийг үзүүлэх боломжтой вэ?
-Эмнэлгийн хүчин чадалдаа тохируулан 18 нас хүртлэх 50 хүүхдийг бүртгэнэ. Мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, зөвөлгөө үнэ төлбөргүй. Ингэж ажиллах зорилго маань санхүүгийн боломж тааруу айлын хүүхдүүд, хөдөө орон нутгийн сургуулийн насны хүүхдүүдийг хамруулах юм.

-Бүртгүүлэхдээ заавал өөрийн биеэр очих уу?
-Эмчилгээнд хамрагдах хүүхдийн нэр, нас, хаягийг утсаар бүртгэж дугаар олгоно. Харин бүртгэх хугацаа нь тавдугаар сарын 31-нийг дуустал л үргэлжилнэ. Эмчилгээний хугацаа нь зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 28-ны дуустал 3 сарын турш үргэлжилнэ.

-Анхааруулах зүйл байгаа юу?
-Эмчилгээнд хамрагдаж байсан хуучин үйлчлүүлэгчдийг дахин бүртгэхгүй. Мэдээлэл авах дугаар: 8833-0044, бүртгүүлэх дугаар: 9966-5511

Хятадын үйлдвэрлэсэн анхны том оврын онгоц амжилттай нислэг үйлдлээ
Хятадын үйлдвэрлэсэн анхны том оврын онгоц амжилттай нислэг үйлдлээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.