Япон улс ахлах сургуулийн хүүхдүүдэд сар бүр 10,000 иений тэтгэмж олгохоор төлөвлөж байна
 

Япон улс ахлах сургуулийн хүүхдүүдэд сар бүр 10,000 иений тэтгэмж олгохоор төлөвлөж байна

/2023.05.25/: Япон улс 18 хүртэлх насны хүүхдүүдэд сар бүр 10,000 иен олгохоор Хүүхдийн тэтгэмжийн хөтөлбөрөө өргөжүүлэхээр хэлэлцэж байна гэж мэдээллээ.

Энэхүү халамжийн нэмэгдэл нь ерөнхий сайд Фумио Кишидагийн 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн гурван жилийн хугацаанд эрчимтэй хэрэгжүүлэх багц арга хэмжээний нэг хэсэг юм.

The government is considering expanding its child benefits program by substantially boosting spending on child care policies.  | BLOOMBERG

Одоогийн байдлаар Япон улсад тодорхой шаардлага хангасан гэр бүлийн 3 хүртэлх насны хүүхдэд сар бүр 15,000 иений тэтгэмж олгож байна.

Японы Засгийн газар хүүхдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэхийн тулд зарлагаа бууруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх замаар жил бүр 3 их наяд иений орлого олохоор зорьж байна. Үүний 1 их наяд гаруй нь хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхэд зарцуулагдах аж.

Эх сурвалж: japantimes

“Монпэн санаачилга” загвар төсөл Өвөрхангайд нээлтээ хийлээ
“Монпэн санаачилга” загвар төсөл Өвөрхангайд нээлтээ хийлээ
 
Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа амьдардаггүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно
Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа амьдардаггүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.