/2023.05.22/: Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Авилгатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ.
Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг:
-Ажлын хэсэг өнгөрсөн 6 зургаан сарын хугацаанд эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх зорилгоор 252 обьектод нэгжлэг хийж, хүний бие, баримт бичигт үзлэгт хийх ажиллагааг 1801 удаа хийж, гэрчээр 11030 хүнээс мэдүүлэг авч, 180,642 баримт, материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Үүнээс 75 холбогдогчтой 8 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой 2 хэргийг анхан шатны шүүхээд шийдвэрлүүлсэн. Одоо 24 холбогдогчтой 1 хэрэг шүүх дээр, 33 холбогдогчтой 5 хэрэг прокурорт хянагдаж байна. Мөн 2 хэргийг нэгтгэн 9 хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
Одоо хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаалтын 17 нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсанаас
- 55 хүн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан,
- 56 хүн хахууль авсан хэрэгт,
- 29 хүн хахууль өгөх,
- 23 хүн мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт 1 иргэн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.
Нийт яллагдагч нарын 81 нь нийтийн албан тушаалтан байна.
Үүнд:
- улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын гишүүн-7
- ЕТГ-ын дарга асан -1
- ЗТХ-ийн сайд асан -1
- Төрийн нарийн бичгийн дарга асан -1
- аймгийн ИТХ-ын дарга -1
- аймаг сумын Засаг дарга -3
- УИХ-ын гишүүний зөвлөх -1
- гаалийн улсын байцаагч -20
- хил хамгаалах байгууллагын алба хаагч -5
- АТҮТ-ийн 4
- НД-ын байцаагч -1
- аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газрын даамал 2
- боомтын захиргааны газрын дарга, мэргэжилтэн -2
- "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх болон удирдах албан тушаалтан -10
- Тавантолгой ХК-ний албан тушаалтан -14
- Тавантолгой Түлш ХК-ний албан тушаалтан -5
- Тавантолгой Төмөрзам ХХК-ний -3
- хуулийн этгээдийн албан тушаалтан -15
- иргэн 28 тус тус шалгагдсан байна.