С.Одонтуяа: Үзэл бодлоо илэрхийлсний төлөө ял сонсож байгаа асуудлыг ярилцана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Үзэл бодлоо илэрхийлсний төлөө ял сонсож байгаа асуудлыг ярилцана

/2023.05.19/: Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар Хүний эрхийн дэд хороог хуралдуулах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

УИХ-ын дарга Занданшатар бас энэ чиглэлээр онцгой анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өгсөн. Бид энэ дөрөвдүгээр сард Хүний эрхийн дэд хороог хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Хүний эрхийн дэд хороог хуралдуулахдаа яг энэ одоо сүүлийн үед онцгой нийгмийн анхаарал татаад байгаа хүний эрхийн зөрчлийн асуудлаар хуралдуулах санал өгсөн юм. Энэ хорооны хурал дээр хэлэлцсэн асуудлаараа бид УИХ-ын холбогдох хороод, эсвэл ЗГ-т чиглэл өгөх ийм эрхтэй байгаа. Олон зүйлийг бид нар дэд хороон дээр ярьж чадахгүй учраас энэ үг хэлж үзэл бодлоо илэрхийлсний төлөө нийгэмд гадуурхагдаж байгаа, ял сонсож байгаа энэ хүмүүсийг, асуудлыг нь ярилцана. Мөн үүнтэй холбоотойгоор чиглэл өгсний дагуу бид хууль эрх зүйн орчныг хэрхэн өөрчлөх ёстой юм бэ гэдгийг өнөөдөр бас ярилцъя. Ялангуяа энэ жагсаал цуглааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд санаачилсан ч дарагдчихсан байгаа. Тэгэхээр энэ асуудлыг би энэ 7 хоногт даргын зөвлөл дээр яриад ер нь дараа дараагийн хурлуудад оруулахаар, үндсэн хуулийн дараа оруулахаар ярья гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

No description available.

Энэ хэлэлцүүлэг ялангуяа энэ хүний эрхийн дэд хорооны хэлэлцүүлэгт би их ач холбогдол өгч байна. Энд харин фактуудаа нарийн гаргаж ярих ёстой. Энэ өмгөөлөгч хүн бол яг өөрийнхөө үйлчлүүлэгчид тулгарч байгаа асуудлуудыг л ярина шүү дээ. Та нар бол энэ нийгэмд яг хүний эрхийн асуудлыг бүхэлд нь харж байгаа болохоор хамаагүй том зургаар хамаагүй олон баримттайгаар энэ асуудлаа бас төрд тавих ёстой. Яагаад гэвэл хүний эрхийн хороо гэдэг бол төр өөрөө юм. Ямар ямар хуульд юу юу дутагдаад байгаа юм. Юу юуг өөрчлөх ёстой юм? Заримдаа хуульд байгаа практик хэрэгжихгүй байгаа бол тэр практикийг яаж засах юм? Бүүр ноцтой хууль ингээд заачихаад байхад зөрчсөн төрийн албан хаагчид хэн хэн байгаа юм? Хэн тийм том толгой гаргаж хүнийг хорих ёсгүй байхад хориод байгаа юм? Тэр нэрсийг гаргаж ирээд хариуцлага тооцох ёстой. Яагаад гэвэл хүмүүс авлига дээр их анхаарал хандуулаад яваад байгаа. Зөв. Түүн дээр нь хариуцлага шийтгэл байх ёстой. Гэтэл хүний эрхийн энэ зөрчил чинь тэр авлигаас бас дутахгүй бөгөөд ноцтой зөрчил юм. Яагаад гэвэл энэ дээр чинь суурилаад дараагийн тэр авлигалын чинь асуудал эхэлнэ. Хүмүүсийг чимээгүй болгочихоор чимээгүй нийгэмд авлига өөрөө л цэцэглэх байхгүй юу. Тэр авлигын асуудлын чинь хамгийн том суурь нь байхгүй юу.

ХЭҮК-ын дарга Ж.Хунан:

No description available.

Шүүхийн зөвшөөрлийг авдаггүй тохиолдлууд байна аа. Тэгэхээр үндсэндээ нийт баривчлах ажиллагааны 98-99% нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдэж байна. Шүүхийн зөвшөөрөлгүй гэдэг нь хууль бус гэсэн үг биш. Тийм тийм хуулийн дагуу хийгдэж байгаа гэх боловч эдгээрээс судалгаа хийж үзэхэд ХЭҮК-оос 461 дээр ажиллахад 102 тохиолдол жишээлбэл хорих ангийн даргын шийдвэрээр суллагдсан байгаа юм. Тэгэхээр энэ нь яаж байна вэ гэвэл бид нарт ямар дүр зургийг үзүүлж байна вэ гэвэл дур зоргын асуудал байгаа юм биш биз дээ гэдэг асуудал байгаа.

Өмгөөлөгч Ч.Мөнхсайхан:

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар жагсаал цуглаан хийхийг урьдчилан тухайн дүүргийнхээ Засаг даргад мэдэгдэнэ гэдэг. Мэдэгдэл гэдгийг нөгөөдүүл нь дараагийнхаа заалтаар болохоор зөвшөөрөл болгочихсон. Зөвшөөрөлгүй гээд хамгийн сүүлийн СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 4 сарын 19-нд Цацралт оногдуулсан шүүхийн шийдвэр байна л даа. Шийдвэрийн хуудсыг хүчингүй болгосон. Энэ прокурорын шүүх дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр бүр их инээдэмтэй. Бүр ой гутмаар байгаа байхгүй юу. Бүртгэлгүй жагсаал цуглаан гэдэг нь нотлогдсон. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар дайны шалтгаан нөхцлийн талаар сурталчилсан. Бусад байдлаар агуулга бүхий жагсаал цуглаан хийхийг хориглосон. Энэ үндэслэл агуулга бүхий үйлдэл гаргасан учраас гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн чинь болохоор дайн биш, энх тайвныг дэмжиж байна. Дайн хийх нь буруу гэж байхад дайны агуулгатай жагсаал хийсэн. Энэ дайныг эсэргүүцсэн гэдэг нь дайн гэдэг үг орсон болохоор гэж бүр их мугуйд юм хийж байна.

Зүүн аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурч байна
Зүүн аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.