С.Бямбацогт: Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ

/2023.05.17/: Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төмөр замын асуудлыг хэлэлцэж, баруун босоо төмөр замын эхлэл болох Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг барьж эхлүүлэхээр шийдсэн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээллээ.

Тэрбээр, “Энэ төмөр замаар Нарийнсухайтын бүлэг ордоос экспортолж буй нүүрсийг хил гаргана. Гол төмөр замын нийт урт нь 7 км, салаа төмөр зам нь 20 орчим км байх юм. Хувийн хэвшлийн 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, 6 жилийн хугацаанд ашигласны дараа Монголын төмөр зам компанид 100 хувь төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэй.

Үүнтэй холбогдуулаад зүүн босоо төмөр зам буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих сонгон шалгаруулалт дууссан бөгөөд барилга угсралтыг энэ оны гуравдугаар улиралд багтааж эхлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн мухар төмөр замын холболтын төмөр замыг барих ТЭЗҮ боловсруулах сонгон шалгаруулалт явуулж, БНХАУ-ын Төмөр замын 2-р товчоо шалгарсан байна. Зураг төслийг нь энэ онд багтаан боловсруулж, БНХАУ-ын төмөр замтай холбох ажил эхлүүлнэ.

Түүнчлэн, зүүн босоо чиглэлийн Хөөт-Бичигт-Зүүнхатавч чиглэлийн 426 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээг зургаадугаар сард хийнэ. Хил холболт, боомтын төмөр зам барих, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замуудын ажлыг эхлүүлснээр баруун, зүүн, төвийн гэсэн 3 коридороор ОХУ-ыг Монголоор дамжуулан БНХАУ-тай холбох ажил эрчимтэй явж байгаа гэв.

Хараагүй иргэд: Нийтийн тээврээр зорчиход автобуснууд буудлаа зарладаггүй
Хараагүй иргэд: Нийтийн тээврээр зорчиход автобуснууд буудлаа зарладаггүй
 
Ерөнхий сайд асан С.БАЯР: Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа?
Ерөнхий сайд асан С.БАЯР: Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.