Усны үхрийн дайралтаас болж 23 хүн сураггүй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усны үхрийн дайралтаас болж 23 хүн сураггүй болжээ

A hippopotamus can snap a canoe in half with its strong jaw

/2023.05.17/: Малави улсын Нсанже дүүргийн Шире голд 30 гаруй тосгоны оршин суугчдыг тээвэрлэж явсан завь хиппо буюу усны үхрийн дайралтанд өртөж хөмрсний улмаас 23 хүн сураггүй алга болжээ.

Уг голд матар болон усны үхэр ихээр амьдардаг учир дайралтын улмаас алга болсон 23 хүнийг амь насаа алдсан байх магадлалтай гэж орон нутгийн цагдаагийн байгууллага үзэж байгаа аж.

"Ослын улмаас завин дээр зорчиж явсан 37 хүнээс 23 хүн нь сураггүй алга болсон бол нэг настай нярайн цогцос олдсон. Аврагчид сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж цагдаагийн төлөөлөгч Залакома мэдээллээ.

Залакомагийн хэлснээр уг голыг гатлах явцад осол аваар гарах тохиолдол элбэг тохиолддог байна.

Нсанже дүүргийн хууль тогтоогч Глэдис Гандагийн хэлснээр, тосгоны оршин суугчид Малави, Мозамбиктай хиллэдэг фермүүддээ очихоор Шире голыг гаталж явахдаа ийнхүү осолдсон байна.

Хиппо бол дэлхийн хамгийн аюултай амьтдын нэг бөгөөд тэд хүчтэй эрүүгээрээ завийг ядах юмгүй унагаадаг гэж National Geographic мэдээлэв.

Эх сурвалж: CNN

Хан мөрний эрэг дагуух бүтээн байгуулалтаас туршлага судаллаа
Хан мөрний эрэг дагуух бүтээн байгуулалтаас туршлага судаллаа
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.