ЕБС болон багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлж судалгаа авч байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС болон багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлж судалгаа авч байна

/2023.05.17/: Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Эхний жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр нийт багш нарын 43 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдаж байгаа юм.

Хоёр дахь удаагийн үнэлгээ тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжилнэ. Төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30077 багш хамрагдаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг

  • Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
  • Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
  • Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн
  • Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр гэсэн 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг.

Багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг

  • Багш өөрөө
  • Хамт олон
  • Суралцагч
  • Эцэг эх, асран хамгаалагч
  • Заах аргын нэгдлийн ахлагч
  • Нийгмийн ажилтан
  • Сургалтын менежер
  • Захирал үнэлнэ

Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 6 шалгуур 9 үзүүлэлтээр үнэлдэг.

Энэ хүрээнд

  • Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт
  • Суралцагчийн хөгжил, хамгаалал
  • Багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа
  • Сургалтын орчин бүрдүүлэлт
  • Удирдлагын манлайлал, менежмент
  • Сургалтын байгууллагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжаар тус тус нийт 100 оноогоор үнэлнэ.

Харин сургалтын байгууллагын гүйцэтгэлийг

  • Суралцагч
  • Эцэг эх, асран хамгаалагч
  • Хамт олон
  • Орон нутгийн боловсролын газар, хэлтэс
  • Сургуулийн үнэлгээний багийн оролцоотойгоор үнэлнэ.

Багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эрэмбэлэх боломжгүй юм. Тиймээс нийслэл, аймгийн төв, сум-багийн төв гэсэн 3 байршлаар эрэмбэ үүсгэж судлагдахуун болгоноор индексийн 6 түвшинд хуваан тооцож 10-25 хувийн урамшуулал олгоно.

Жуулчдад зориулсан “Монголын сайхан орон“ тоглолт болно
Жуулчдад зориулсан “Монголын сайхан орон“ тоглолт болно
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.