/2023.05.16/: Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо нь 400 байхаар тогтоосон.
Өөрөөр хэлбэл монгол хэл бичгийн шалгалтаа өгч, 400 онооны босго давснаар дотоодын их, дээд сургуульд элсэх эрх нь нээгддэг.
Статистик үзүүлэлтийнхээ хувьд 0,5 хувиас дээш байж шалгалтын үр дүн үзэн зөв, бодитой гарсан байна гэдэг утгыг илэрхийлдэг бол энэ удаагийн найдвартай байдлын ковцент 0,7 хувьтай байна.
Энэ жилийн хувьд монгол хэл бичгийн шалгалтын улсын дундаж дүнг сүүлийн 6 жилтэй харьцуулахад 70 хувьтай гарсан буюу эрс өссөн үзүүлэлттэй байгаа.
Энэ жилийн дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан шалгалтад нийтдээ 32533 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлснээс 30879 шалгуулагч шалгалтдаа хамрагдсан байна.
Шалгуулагчдын 26017 нь 400 онооны босгыг давж, 4862 нь тэнцээгүй байна.
Тухайлбал, Архангай аймаг 816 шалгуулагчаас 667 нь 400-аас дээш, 1 шалгуулагч 800 оноо авчээ.Нийтдээ улсын хэмжээнд 800 оноо буюу нийт авах ёстой 50 оноог бүтэн авсан 36 шалгуулагч байна.
Монгол хэл бичгийн шалгалтад тэнцсэнээр ЭЕШ-ын дүн оноогоо ашиглаад 2,5 жилийн хугацаанд их, дээд сургуульд элсэн суралцах бүрэн боломжтой.
Монгол хэл бичгийн энэ удаагийн шалгалтад 400-аас доош оноо авсан хүүхдүүд их, дээд сургуульд элсэх боломжгүй гэсэн үг биш.
Дахин шалгалтыг 2023 оны наймдугаар сарын 19-нд дахин зохион байгуулахаар болсон байна.