Киев пуужин болон нисгэгчгүй онгоцны хүчтэй цохилтод өртөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Киев пуужин болон нисгэгчгүй онгоцны хүчтэй цохилтод өртөж байна

Explosion of a missile is seen in the sky over Kyiv

/2023.05.16/: Украины нийслэл Киев хотод олон тооны дэлбэрэлт болж, агаарын довтолгооны дуут дохио дуугарч байна гэсэн мэдээлэл ВВС агентлагт саяхан иржээ.

Уг дайралтын дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж байгаа бөгөөд бичлэгт Киевийн агаарын довтолгооноос хамгаалах систем пуужин болон дронуудыг устгаж байгаа нь гарч байгаа аж.

Устгагдаж байгаа пуужингуудын хэлтэрхий хүчтэй цацарч байгаа тул иргэдийг цонхноос хол байхыг засгийн газраас анхааруулсаар байна.

Хотын дарга Виталий Кличко хэлснээр зарим пуужингийн хог хаягдал төвийн дүүргүүд, тэр дундаа хотын амьтны хүрээлэнд унасан байна.

Нисгэгчгүй онгоц болон пуужингаар хавсарч довтолж байгаа энэ удаагийн довтолгоо бусад довтолгооноос илүү бага тойрогтой байгаа талаар албаны хүн мэдээлжээ.

Украины нийслэлийн цэргийн захиргааны дарга Сергей Попко энэ удаагийн дайралтыг “Хамгийн богино хугацаанд довтолж буй пуужингийн хамгийн хүчтэй цохилт” гэж тайлбарлав.

Урьдчилсан мэдээллээр Киевийн агаарын орон зайд байгаа дайсны дийлэнх объектыг илрүүлэн устгасан гэв.

The fires from missile debris in Kyiv

Сүүлийн хэдэн өдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Европт айлчлал хийж байгаа бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүтэй барууны холбоотнууд түүнд хэдэн тэрбум долларын цэргийн техник хэрэгсэл амлаад байгаа юм.

Орос Украиныг эзлэн орсноос хойш олон мянган энгийн иргэд, дайчид амь үрэгдэж, шархадсан. Хот суурингууд тулалдаанд сүйрч, 8,2 сая орчим украинчууд Европт дүрвэгчээр бүртгэгдсэний дотор 2,8 сая нь Орос дүрвэгч байгаа аж.

Эх сурвалж: ВВС

МҮОХ, Бээжингийн Спортын их сургуультай хамтран ажиллана
МҮОХ, Бээжингийн Спортын их сургуультай хамтран ажиллана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.