МҮОХ, Бээжингийн Спортын их сургуультай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОХ, Бээжингийн Спортын их сургуультай хамтран ажиллана

/2023.05.16/: МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд Бээжингийн спортын их сургуульд зочилж, тус сургуулийн захирал Цао Вэй Донгтой албан уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд тамирчны дараах карьерийн шилжилтийн асуудлыг хөндөн ярилцав.

Бээжингийн спортын их сургууль тамирчдад чиглэсэн олон сургалт зохион байгуулдаг бөгөөд МҮОХ-гоор дамжуулан тамирчны дараах карьерийн бакалавр, магистр, докторын сургалтуудад хамрагдах боломжтойг захирал Цай Вэй Донг хэлэв.

Улмаар хамтын ажиллагааны хүрээнд зодог тайлсан тамирчдад боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Бээжингийн спортын их сургууль нь 1953 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 13 мянга гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улсаас биеийн тамир, спортын салбарын 10 гаруй мэргэжилтэн тус сургуулийг төгссөн билээ.

Эх сурвалж: МҮОХ

Орчноо харалгүй хөдөлснөөс болж 2 хүүхэд дайруулж амиа алджээ
Орчноо харалгүй хөдөлснөөс болж 2 хүүхэд дайруулж амиа алджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.