/2023.05.16/: Сүхбаатар аймагт энэ сард бага насны хүүхэд автомашинд дайруулж, амиа алдсан 2 тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал, тус аймгийн Сүхбаатар суманд жолооч хөдөлгөөнөө эхлүүлэхдээ орчин тойрноо шалгаагүйгээс болж 1 ой гарантай хүүхэд дайруулж амь насаа алдсан бол яг адил хэрэг тус аймгийн Онгон суманд гарчээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д "Жолооч хөдөлгөөн эхлүүлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгана" гэх заалттай юм.
Иймд жолооч та бүхнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхээс өмнө эргэн тойрноо сайтар шалгаж байхыг анхааруулъя.