Эрээн-Замын Үүд боомт нээгдсэн нь Өвөрмонголын гадаад худалдаа өсөхөд нөлөөлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрээн-Замын Үүд боомт нээгдсэн нь Өвөрмонголын гадаад худалдаа өсөхөд нөлөөлжээ

/2023.05.15/: 2023 оны эхний дөрвөн сард ӨМӨЗО-ны гадаад худалдаа тогтвортой өссөн талаар тус орны засаг захиргааны төв Хөх хотын гаалийн албанаас мэдээлэв.

1-4 дүгээр сард Өвөрмонголын импорт экспортын нийт хэмжээ 60.77 тэрбум юань буюу 8.73 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 45.1 хувиар өссөн байна.

Тодруулбал, экспорт 26.6 хувиар өсөж, 23.38 тэрбум юань, импорт 59.6 хувиар өсөж 37.39 тэрбум юаньд хүрчээ. Үүнд тус бүс нутгийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 67.9 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Хятад, Монгол хоёр улсын хуурай замын хилийн хамгийн том боомт болох Эрээн-Замын үүд шалган нэвтрүүлэх боомт нь ӨМӨЗО-ны гадаад худалдаанд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Энэ сарын 3-ны байдлаар тус шалган нэвтрүүлэх боомт Хятад-Европ чиглэлийн нийт 1042 ачааны галт тэргийг нэвтрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хувиар өссөн байна.

Эх сурвалж: MNCCTV

Энэ жил дэд бүтцийн шинэчлэл, засварыг илүү өргөн хүрээнд хийнэ
Энэ жил дэд бүтцийн шинэчлэл, засварыг илүү өргөн хүрээнд хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.