/2023.05.15/: Оросын нисэх хүчин Украины дайн эхэлснээс хойшхи хамгийн муу өдрүүдийнхээ нэгийг туулсан байж магадгүй аж.
Учир нь батлагдаагүй мэдээллээр оросын дөрвөн онгоцыг нутаг дэвсгэрт буудаж унагасан байна.
Оросын Брянск мужид яг хэдэн онгоц унагасан тухай зөрүүтэй мэдээлэл байгаа ч Оросын нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Су-34, Су-35 загварын хоёр Ми-8 байлдааны онгоц осолдсон талаар мэдээлжээ.
Брянск нь Украинтай хиллэдэг бөгөөд өмнө нь Киевийг буруутгаж байсан халдлагууд мөн энэ нутагт болж байсан юм.
Олон нийтийн сүлжээнд байх видео бичлэгүүдэд Украины хилээс 50 км-ийн зайд орших Брянск мужийн Клинцы хотын ойролцоо нэг нисдэг тэрэг осолдсоныг харуулжээ.
Брянскийн амбан захирагч Александр Богомаз нисдэг тэрэг осолдож, нэг энгийн иргэн шархадсан гэдгийг баталсан ч яг ямар шалтгааны улмаас осолдсон талаар мэдээлэл өгөөгүй байна.
Клинцы хотоос 25 км-ийн зайд орших Брянск тосгонд нисэх онгоц унасан байгааг харуулсан өөр нэг видео мөн интернэт орчинд байршжээ.
Оросын албан ёсны мэдээллийн ТАСС агентлаг агаарт нэг нисдэг тэрэг дэлбэрч буй дүрс бичлэгийг нийтэлж, Су-34 сөнөөгч онгоц сүйрсэн гэдгийг нотолсон боловч шалтгааныг дурдаагүй байна.
Эх сурвалж: CNN