/2023.05.09/: Киев хотын дарга Виталий Кличкогийн хэлснээр Оросын Украинд хийж байсан нисгэгчгүй онгоцны довтолгоонуудын хамгийн хүчтэй давшилт өчигдөр болсон байна.
Тэрбээр, "Өнгөрсөн шөнө варварууд камиказе нисгэгчгүй онгоцоор хамгийн том дайралтаа хийлээ. Бараг 60 'Шахед' дрон ашигласны талаас илүү хувь нь Киевийг онилж бусад хэсэг нь Харьков, Херсон мужуудыг онилсон" гэв.
Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг үгүй хийх гэсэн ОХУ-ын хамгийн том довтолгоог няцаасан тухай Украины албаныхан мэдэгдэв. Киев хотын даргын хэлснээр, “36 нисгэгчгүй онгоц нийслэл рүү ниссэн” боловч агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн буудан сөнөөжээ.
Гэсэн хэдий ч хэд хэдэн нисгэгчгүй онгоцны хэлтэрхий Святошин дүүргийн зарим байгууламж болон орон сууцны өндөр барилгыг сүйтгэсэн байна.
Хотын дарга нисгэгчгүй онгоцны халдлагад хүний амь нас эрсдээгүй ч хотын хоёр дүүрэгт таван хүн шархадсан гэв.
Шахед нисгэгчгүй онгоцыг Иранд үйлдвэрлэдэг бөгөөд Оросын арми Украины дайнд ашиглан эхэндээ нилээд амжилт олоод байсан юм.
Эх сурвалж: CNN