/2023.5.8/ Хөгжлийн банкны 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 16 дах өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хохирогч тал буюу Сангийн яамнаас хохирогчийн итгэмжлэл авсан Хөгжлийн банкны гурван төлөөлөгч өмгөөлөгч нарын асуултад хариулж байгаа юм. Шинэ яармаг хорооллын өмгөөлөгч О.Баасанхүү дараах асуултыг хохирогч нарт тавьлаа. Тэрбээр:
-Та бүхэн хохирогч мөн үү? Хэрэв Хөгжлийн банк хохирогч юм бол жинхэнэ хохирогч болох Гүйцэтгэх захирал яагаад ирэхгүй байгаа юм бэ гэв. Хохирогч талыг төлөөлсөн хоёр хүн хохирогч гэдгээ илэрхийлж харин үлдсэн нэг хүн нь гэрч болон хохирогч гэдгээ илэрхийллээ. Энэ үеэр хохирогчийн төлөөлөгч Гүрбазар:
-Бид хохирогчоор тогтоогдъё гээгүй, мөрдөн байцаалтын явцад прокурорын шатанд хийгдсэн ажиллагаа. Хохирогч мөн үү, биш үү гэдгийг бид өөрсдөө мэдэхгүй. Та прокурор эсвэл шүүхийн холбогдох хүнээс асуугаарай.
Харин өмгөөлөгч О.Баасанхүүгийн "Яагаад иргэний шүүхэд хандаж, иргэний асуудлаар гомдол гаргасан юм бэ" гэдэг асуултад хохирогчид хариулах үеэр яагаад ч юм бэ шууд дамжуулалт дуугүй болчихов.