/2021.08.16/: Англи, Уэльс, Умард Ирланд улсуудад Ковид цар тахалын улмаас хоёр дахь жилдээ хичээл тасалдсан ч гэлээ оюутнууд Улсын Шалгалтаа (GCSE-General Certificate of Secondary Education) амжилттай өгч УШ-ын дүнгийн дээд амжилт тогтоожээ.
Дээд оноо (7/A ба түүнээс дээш) өнгөрсөн жилийн 26.2% -иас 28.9% болж өссөн бол 4/C ба түүнээс дээш оноотой бол шалгуурыг хангасанд тооцогддог ба энэ нь 76.3% болж өссөн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос өсөлт бага учир нь өнгөрсөн жил анх удаа шалгалтуудыг цуцалж, багш нарын өгсөн үнэлгээгээр дүгнэсэн байна.
Шалгалтыг зохион байгуулагчид шалгалт маш шударга, хяналт өндөртэй болсон гэж мэдэгдэв.
Энэ жил багш нар урьдчилсан шалгалт, курсын ажил, болоод бусад төрлийн тестийн дүнг нотлох баримт болгон хагас сая гаруй оюутнуудын дүнг GCSE оруулахаар хүргүүлсэн байна.
Охид хөвгүүдээс илүү ахисан ба охидын 7/А үнэлгээ 33.4% байсан бол хөвгүүдийн хувьд 24.4% байжээ.
- Хойд Ирланд хамгийн өндөр үнэлгээтэй байв
Англид бие даасан /хувийн/ сургуулиуд дээд үнэлгээгээрээ хамгийн өндөр өсөлттэй байсан ба 7/A дүн 61.2%, цогц дүн 26.1%, академик дүн 28.1%-р өсжээ. Улсын сургуулийн сурагчид бага зэрэг хоцорсон.
Английн хамгийн дээд үнэлгээ авсан хот Лондон байсан бол хамгийн бага үнэлгээтэй нь улсын зүүн хойд хэсгийнхэн байв. Ердөө 3,606 сурагч 9 үнэлгээ авсан.
GCSE-ийн үнэлгээг өөр өөр системээр тэмдэглэдэг байна.
- Англид 1-9 гэсэн тоон үзүүлэлтээр үнэлдэг
- Уэльс А-G үсгэн үнэлгээ ашигладаг
- Хойд Ирланд дээрх хоёр хосолсон үнэлгээг хэрэглэдэг
Шалгалтын комиссын бүрэлдэхүүн хэлэхдээ, энэ шалгалт нь оюутан, сурагчдад өөрсдийн ур чадвараа харуулах боломж байгааг харуулсан гэжээ.
Английн шалгалт хариуцсан Офквал хөндлөнгийн хяналтын байгуулга энэ систем нь шударга, улс бүр өөрийн үнэлгээний бодлогоо хянаж, шалгалтын ажил болон явц бүрт "чанарын баталгаажуулалтын" үзүүлсэн гэжээ.
Боловсролын Нарийн Бичгийн дарга Кейт Грин хэлэхдээ, шалгалтын дүн нь нийгмийн хагаралыг улам бүр нэмэгдүүлж байгааг "хатуу анхааруух" болсон. Улсын сургуулиудаа энэ засгийн газар орхисон ба улсын сургуулийн оюутнуудыг илүү мөнгөлөг хувийн сургуулийн сурагчид илүүрхэж байгаагаа харууллаа гэжээ.
Боловсролын Бодлогын Хүрээлэнгийн судалгааны төвийн судлаач Жон Эндрюс, илүү өндөр үр дүн нь биднийг "оюутнуудад тулгарч байгаа сургалтын асар их алдагдлаас сатааруулж болохгүй. Залуучуудын авсан өндөр оноо нь цар тахал өвчний улмаас учирсан хохирлыг нуух эрсдэлтэй байдаг" гэж анхааруулжээ.
Эх сурвалж: bbc.com