Ялгаварлан гадуурхагдсан бол өргөдлөө ХЭҮК болон шүүхэд гаргаж болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ялгаварлан гадуурхагдсан бол өргөдлөө ХЭҮК болон шүүхэд гаргаж болно

/2022.05.19/: Төрийн албаны зөвлөлийн санаачилгаар төрийн албан хаагчийн гүйцэтгэл, үр дүн, төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх ба ялгаварлан гадуурхлаас ангид байх” сэдэвт сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид 2022 оны тавдугаар сарын 19-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Сүнжид IMG_7085.JPG

Уг сургалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, 6 дугаар зүйл ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох асуудлыг тайлбарлаад ажлын байрны дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг байгууллага бүр хөдөлмөрийн дотоод журамдаа заавал тусгах ёстой. Ингэж тусгаснааар дээрх асуудал гарахад шийдвэрлэхэд дөхөмтэй гэдгийг хэллээ.

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан гэж үзсэн хүн, ажилтан, ажилтны төлөөлөгч гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатных нь албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно. Гомдлыг хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр, хаяг, харилцах утас, цахим шуудангийн хаягийг ажил олгогч нийт ажилтанд харагдахуйц газар байршуулах үүрэгтэй.

Мөн хөдөлмөрийн маргааныг байгууллага дотооддоо шийдвэрлэж, шийдвэрээ үндэслэлтэй гаргаж удирдлагын зүгээс ажилтнууддаа тайлбарлан таниулж ойлгуулдаг байх нь чухал. Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд удирдлагын манлайлал чухал үүрэгтэйгээс гадна шинээр ажилд орсон ажилтнууддаа сургалт зохион байгуулж, сургалтын сэдэв төлөвлөгөөгөө батлахдаа зөвлөмж, ажлын даалгавар, судалгааны үр дүнд үндэслэнэ.

IMG_7089.JPG

Комисст өнгөрсөн онд 1183 гомдол ирсний 30 хувь нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдлууд эзэлж байгаа бөгөөд, үүнтэй холбоотой гомдлууд жилээд жилд нэмэгдэж байгаа.

Уг сургалтад Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог албан хаагчид, ТАЗ-ийн яам агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, захиргаа удирдлагын газар хэлтсийн дарга ажилтнууд болон аймаг, нийслэл сум дүүргийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга , төсөвт байгууллагын удирдлага албан хаагчид хамрагдав.

Эр сурвалж: ХЭҮК

Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих хугацааг сунгалаа
Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих хугацааг сунгалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.