ШУУД: “Инноваци ба энтрепрейнершипийн хөгжил” олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: “Инноваци ба энтрепрейнершипийн хөгжил” олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал

/2022.05.19/: “Монголын инновацийн 7 хоног”-ийн арга хэмжээний хүрээнд ICIED2022: “Инноваци ба энтрепрейнершипийн хөгжил” олон улсын Эрдэм шинжилгээний 8 дахь удаагийн бага хурал 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр онлайн болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Энэхүү бага хурал нь инноваци, энтрепренершипийн бүхий л талын мэдлэг, туршлага, судалгааны үр дүнг хуваалцах, эрдэмтэн судлаачдын дунд хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлэх, тэдгээрийг нэгтгэх зорилготой юм.

Энэ жилийн хурал “Шинэ нормал эриний инноваци” сэдвийн хүрээнд дараах 3 салбар хуралдаанаар зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн.

Нэгдсэн хуралдаан: Урилгын илтгэл

Салбар хуралдаан-1. Бүс нутаг, салбарын хөгжил дэх инновацийн асуудлууд

Салбар хуралдаан-2. Нийгэм, эдийн засгийн хүрээн дэх инновацийн хөгжлийн тулгамдсан асуудлууд

Энэ жилийн олон улсын хуралд Турк, Япон, БНХАУ, Монгол зэрэг 4 орноос, гадаад, дотоодын их дээд сургуулийн 70 гаруй эрдэмтэн судлаач 50 эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлсэн байна. Эдгээр өгүүлэлд мэргэжлийн хянан магадлагаа (peer review) хийж, 36 бүтээлд ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн “Менежмент ба инноваци” ЭШ-ний сэтгүүлд (ISSN-2790-2382) нийтлүүлэх зөвшөөрөл олгосон ба сэтгүүл хэвлэгдсэн байна.

Эх сурвалж:: БШУЯ

17 настай хүүхэд нууранд живж амиа алджээ
17 настай хүүхэд нууранд живж амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.