Хоригдолтой хамт оргосон хянагч өөрийгөө буудаж хөнөөжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоригдолтой хамт оргосон хянагч өөрийгөө буудаж хөнөөжээ

Vicky White had a “special relationship” with Casey White

/2022.05.10/: Алабамагийн хорих ангийн ажилтан асан Вики Уайт болон оргосон хоригдол Кэйси Уайт нарыг даваа гарагийн өглөө Индиана мужид баривчилсан байна.

Вики Уайт Индиана мужийн Эвансвилл хотод цагдаа нартай хөөцөлдөж байгаад баривчлагдсаны дараа өөрийгөө буудаж эмнэлэгт хүргэгдсэн гэж АНУ-ын маршалууд CNN-д ярьжээ.

АНУ-ын маршал Мэтт Килигийн хэлснээр мөрдлөг эхлэхээс өмнө тандалт хийж байсан офицерууд Вики Уайтыг хиймэл үс зүүж зочид буудлаас гарч байхыг олж харжээ. Дараа нь тэр Кэйси Уайттай хамт машинд суугаад цааш явсан байна.

Хууль сахиулагчид баричвлах ажиллахаа эхлэх хүртэл тэднийг ажигласаар байсан бөгөөд АНУ-ын Маршалын ажлын хэсгийн гишүүн "хосын сууж явсан Кадиллак машин эвдэрч, өнхөрсөн" гэж хэлэв.

Офицерууд хоригдлыг эвдэрсэн машинаас гаргаж чадсан ч Вики Уайт автомашинд хавчуулагдсан байхдаа толгойгоо бууджээ.

The scene at the end of the police chase in Evansville, Indiana.

Хосуудыг баривчлах ажиллагаанд улсын нилээд хэдэн мужуудад мөрдлөг хийсэн бөгөөд иргэдээс ирсэн мэдээллийн ачаар хосыг баривчилснаар 11 хоног үргэлжилсэн эрэн сурвалжлах ажил дуусчээ.

Эх сурвалж: CNN

ФОТО: Улаан-Үд хотод болсон Ялалтын баярын жагсаал
ФОТО: Улаан-Үд хотод болсон Ялалтын баярын жагсаал
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.