Соломоны арлуудад Хятадын цагдаа нарыг хязгаарлана гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соломоны арлуудад Хятадын цагдаа нарыг хязгаарлана гэв

An Australian soldier stands on the tarmac at Honiara Airport in November.

/2022.05.03/: Соломоны арлуудын Австрали дахь төлөөлөгч хэлэхдээ, тэнд илгээсэн Хятадын цагдаа нар орон нутгийн хүчний мэдэлд байх бөгөөд Хонг Конг зэрэг хотуудад байдаг хатуу арга барилыг ашиглах боломжгүй болно гэв.

Австрали дахь Соломоны арлуудын дээд комиссар Роберт Сисило даваа гарагт ABC радиод хэлэхдээ, "Бид Хонконг зэрэг бусад оронд болж буй үйл явдал манай улсад тохиолдоосой гэж хүсэхгүй байна" гэв.

Өнгөрсөн сард хоёр улс аюулгүй байдлын гэрээ байгуулсны дараа 700,000 хүн амтай Номхон далайн Соломоны арлуудад Хятадын нөлөө нэмэгдэж байна гэсэн болгоомжлолын дараа Сисило дээрх үгийг хэлсэн юм.

Хэлэлцээрийн дагуу Хятад улс "нийгмийн дэг журмыг" хамгаалахын тулд зэвсэгт цагдааг тийш нь илгээж болох ч Хятадын цагдаа нар Соломоны арлуудад ирэнгүүт орон нутгийн удирдлагад орно гэж Сисило хэлэв.

Solomon Islands to supervise Chinese police operating there, official says

Сисило "Австрали болон бусад улс орнууд ижил түвшний дэмжлэг үзүүлдэг шиг бид Хятадаас ийм дэмжлэг үзүүлэхийг хүсч байна" гэж Сисило хэлэв.

Австрали, АНУ улсуудын зүгээс Хятадтай хийсэн энэхүү шинэ гэрээ нь Хятадад Номхон далайд цэргийн бааз байгуулах боломж өгөх вий гэж санаа зовж байна.

"Аюулгүй байдлын гэрээний өргөн цар хүрээтэй байдал нь БНХАУ-ын цэргийн хүчийг Соломоны арлууд руу байрлуулах үүд хаалгыг нээж өгч байна" гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв.

Соломоны арлуудын Ерөнхий сайд Манассе Согаваре Хятад улс бааз барих боломжтой гэдгийг удаа дараа няцаасан бол Сисило ABC-д хэлэхдээ, түүний засгийн газар дэд бүтцийн томоохон төслүүдэд Хятадад хяналт тавих боломжийг олгох хөгжлийн хэлэлцээрийн талаар "болгоомжтой" байна гэсэн байна.

Эх сурвалж: ВВС

Тариаланчдыг цахим бүртгэлд хамруулахад онцгой анхаарахыг үүрэг болголоо
Тариаланчдыг цахим бүртгэлд хамруулахад онцгой анхаарахыг үүрэг болголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.