/2022.05.03/ Шатахууны асуудлаар УУХҮЯ-аас мэдээлэл хийлээ.
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал:
-ААН-үүд 45 хоногийн нөөцөө хэвийн бүрдүүлээд ажиллаж байна. Үнэ тогтворжуулах хуулийг баталсан. Дэлхийн зах зээл дээр 2021 онд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71 хувиар өссөн. Энэ бол 2013 оноос хойш хамгийн өндөр өсөлт. Мөн 2020 он 45.8 хувиар өссөн байгаа.
Дэлхийн банкнаас өнгөрөгч дөрөвдүгээр сард эрдэс баялгийн прогнозыг гаргасан. Монгол Улсад энэ жилийн эхний дөрвөн сард АИ-92 шатахууны үнэ 45 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Манайх АИ-92 авто бензинийг 2022 оны дөрөвдүгээр сард нэг тонныг 1,110 ам.доллароор авч байсан. Энэ үнийг литрт шилжүүлж тооцвол 3,330 төгрөгөөр зах зээлд зарагдах өртөгтэй орж ирж байна гэсэн үг.
УУХҮЯ-наас Роснефть компанитай гэрээ хэлцэл хийсэн. Үүний үр дүнд ирэх 5,6 дугаар сард АИ-92 шатахууны тонныг нь 840 ам.доллараар авахаар болж, гэрээгээ баталгаажуулчхаад ирлээ. Ойролцоогоор 25 хувийн хямдралтай авах гэрээг амжилттай хийсэн. Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахуун 2,390 төгрөгөөр зарагдаж байгаа. Энэ хэмжээ өсөхгүй, хэмжээндээ байна гэсэн үг юм.