/2022.05.03/ Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөс цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар ажиллаж, 14 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр тавдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Тэрэлж, Сөгнөгөр, Хэрлэн, Чулуут, Суман, Буянт, Богд, Чигэстэй, Завхан, Хожуул, Цагаантуруут, Хархираа, Чигж зэрэг голууд 20-75 см, томоохон нуурууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөс байрандаа, хайлах, харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгааг ОБЕГ-аас анхааруулж байна.
Тиймээс цаашид цаг агаарын дулааралаас шалтгаалан гол мөрөн, нуурын үлдэгдэл мөс улам нимгэрч, мөс хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.