Дрон үйлдвэрлэгч DJI компани Украин болон ОХУ дахь борлуулалтаа зогсоов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дрон үйлдвэрлэгч DJI компани Украин болон ОХУ дахь борлуулалтаа зогсоов

/2022.05.02/: Дрон үйлдвэрлэлийн тэргүүлэх компани болох DJI нь өөрийн бүтээгдэхүүнүүдийг дайн тулаанд ашиглуулахгүйн тулд Украин ба ОХУ дахь борлуулалтаа зогсоож байгаа мэдэгдлээ.

Ингэснээр тэд дайнтай холбоотойгоор ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож байгаа Хятадын анхны томоохон компани болж байна.

Үүний өмнө Украины иргэд болон албаны хүмүүс DJI компанийг Украины зэвсэгт хүчний талаарх мэдээллүүдийг задруулж байна гэж буруутгаж байсан бөгөөд компани үүнийг “ор үндэсгүй зүйл” гэж няцаагаад байсан юм.

Барууны компаниуд олноороо ОХУ-аас гарч явсан ч Хятадын засгийн газар Оросыг шүүмжилсэн, хориглосон арга хэмжээнүүдэд нэгдэлгүй түдгэлзсээр байгаа тул Хятадын компаниуд одоог хүртэл ОХУ-ын зах зээл дээр үйл ажиллагаа явуулсаар байна.

Харин өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт дэлхийн хамгийн том дрон үйлдвэрлэгч тус компани мэдэгдэл хийхдээ “борлуулалтаа зогсоож буй энэ алхам нь аль нэг улсыг буруутгах буюу зөвтгөх зорилгогүй, гагцхүү бизнесийн зарчимдаа үнэнч гэдгээ нотлох харуулах зорилготой. DJI компани өөрийнх нь дронуудыг ашиглан хэн нэгэнд муу зүйл хийхийг тэвчихгүй. Тиймээс бид дронуудаа тулалдаанд ашиглуулахгүйн тулд үйл ажиллагаагаа дээрх хоёр улсад зогсоож байна” гэжээ.

Сарын өмнө тус компанийн хэвлэлийн төлөөлөгч ярихдаа ОХУ-ын зэвсэгт хүчин өөрсдийнх нь дроныг ашиглаж байгаа видео бичлэгийг олж үзсэн ч, өөрийнх нь бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулж чадаагүй, мөн хэрэглэсэн байсан ч компани үүнийг хянах, удирдах боломжгүй гэж мэдэгдсэн билээ.

DJI компани нь нээлттэй хувьцаат компани биш учраас орлого, зарлагаа ил тайлагнадаггүй ба Drone Analyst компанийн тооцоогоор тус компани 2020 онд төхөөрөмжийн борлуулалтаасаа 2,9 тэрбум ам.долларын орлого олсон байх магадлалтай ажээ.

Хятадын компаниудын хувьд дайн эхэлсэн цагаас хойш хүндхэн ацан шалаанд ороод байгаа юм. ОХУ-д үйл ажиллагаа явуулсаар байгаад нь олон улсын зүгээс хатуу шүүмжлэлтэй хандаж байгаа ч хэрэв ОХУ-аас гарвал Хятадын ард иргэдийн дургүйцлийг төрүүлэх вий гэсэн болгоомжлолтой байгаа юм.

Энэ хоёрдугаар сард такси дуудлагын Didi Global компани ОХУ болон Казакстан дахь үйл ажиллагаагаа зогсоосонд Хятадын олон нийтийн сүлжээнд иргэд дургүйцлээ илэрхийлж, АНУ-ын дарамтанд орлоо гэсэн шүүмжлэл өрнүүлсэн тул тус компани дээрх шийдвэрээ цуцалж байсан удаатай.

Харилцаа холбооны технологийн Huawei компани ч Орост үлдсэнийхээ төлөө барууны орнуудын зэмлэлийг хүртээд байгаа. Тус компани өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан жил бүрийн шинжээчдийн чуулга уулзалт дээрээ Оростой холбоотой асуултууд хэвлэлээс огт авахгүй гэсэн зааварчилга түгээгээд байсан юм.

Эх сурвалж: https://www.reuters

Үерийн бүсэд барьсан байгууламжуудыг нүүлгэхээр албан шаардлага хүргүүлжээ
Үерийн бүсэд барьсан байгууламжуудыг нүүлгэхээр албан шаардлага хүргүүлжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.