Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга, угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга, угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон

/2022.03.30/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулж, цахилгаан машины хэрэглээг дэмжих зорилго дэвшүүлсэн. Хэрэв цахилгаан машин нэвтрүүлсэн тохиолдолд Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр дэмжих боломжтой эсэхийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар МУ-ын хэмжээнд 492 цахилгаан автомашин байна.

Мөн манай яамнаас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаарх мэдээллийг Засгийн газарт танилцууллаа. Барилга, угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Ганц асуудал нь нөлөөлөлд автсан иргэд байна. Тэдний нөхөн олговрыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. Үүнийг ирэх долоо хоногийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ.

Шинээр бий болох усан сангийн газарт ажиллаж, амьдарч байгаа 270 өрх, 1,251 иргэн байна.

УКРАИН: Мариуполь хотыг хиймэл дагуулаас авсан сүүлийн зургууд
УКРАИН: Мариуполь хотыг хиймэл дагуулаас авсан сүүлийн зургууд
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.