ВИДЕО: Ам.доллар 3,125 төгрөг хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Ам.доллар 3,125 төгрөг хүрчээ

/2022.03.30/ Монголбанкнаас зарласан ханшаар өнөөдрийн байдлаар ам.доллар 2,936 төгрөг байна. Харин нийгэм, олон нийтийн сүлжээнд ам.долларыг 3200-3500 төгрөгөөр худалдан авч байна гэсэн мэдээлэл тархаж байгаа юм.

Тэгвэл үүнтэй холбогдуулан mpress.mn мэдээллийн сайт валютын томоохон зах болох "Найман шарга" дээр очиж ченж нараас ам.долларын ханш хэд байгааг тодрууллаа.

Бид "Найман шарга" худалдааны зах дээр очиход ам.доллар асуусан 2-3 хүнтэй таарсан юм. Харин ченж нар тэдний өөдөөс "доллар байхгүй" хэмээн толгой сэгсрэн гэж байлаа.

Мөн бид 5-6 валют арилжааны төв рүү ороход ам.доллар байхгүй, нөөц бага байгааг хэлж байв. Түүнчлэн ченж нартай уулзахад мэдээлэл өгөхөөс татгалзаж "ам доллар зарахгүй байгаа" гэж байсан юм.

Өнөөдрийн байдлаар "Найман шарга" валютын зах дээр ам.доллар 3,125 төгрөг байна.

Хамгаалах хэрэгслийн туршилт, баталгаажуулалтын лаборатори байгуулна
Хамгаалах хэрэгслийн туршилт, баталгаажуулалтын лаборатори байгуулна
 
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.